10.22.2014
10.21.2014
10.14.2014
2012-3-7, 10:15
ээж аавын тухай шүлэг
Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижии минь ээ
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ
ч болох зүйлийг нэрлэж байна. Гэтэл илтгэгч 1000 төгрөгийг базаж орхив. Тэгээд базсан мөнгөө тэнийлгээд харин одоо юу авч болох вэ? Хэмээн дахин асуув. Хүмүүс
дахиад л тус мөнгөөр авч болох бүгдийг нэрлэж гарлаа. Илтгэгч энэ мөнгийг базсан
ч гэсэн 1000 төгрөг хэвээрэй юу гэж асуув. Хүмүүс хэвээрэй гэж хариулав. Илтгэгч үрчгэр мөнгөө газар гишгээд дэвслээд тэгснээ бүр нулимаж орхилоо. Гэтэл хүмүүс яах гээд байна гэсэн шиг харна. Харин илтгэгч газар унасан мөнгөний шороог гөвөөд шүлсийг нь арчин тэнийлгээд “За одоо энэ хэдэн төгрөг вэ” гэж тэднээс асуухад 1000 төгрөг гэж хариулав. Энэ мөнгийг базахад 900 төгрөг болсон уу? гэж асуухад үгүй гэж хариулав. Газар унагахад 800 төгрөг болсон уу? “Үгүй” . Дэвслэхэд 700 төгрөг болсон уу ?” Үгүй” гэж хариулан харилцан ярив. Эцэст нь Илтгэгч Мөнгийг хичнээн их дэвсэлсэн ч үнэ цэнээ алдаагүй шиг таныг хэн нэгэн доромжилсон, амьдрал таныг яаж ч нухалсан , та хичнээн их зовлон амслаа ч , хэн нэгэн таныг юу ч биш болгосон юм шиг санагдсаж байвч зовлон бэрхшээл ТАНЫ ҮНЭ ЦЭНИЙГ уландаа гишгэж чадахгүй гэв.

Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

АНИРГҮЙН ГҮНЭЭС ТАНЬД ХҮРГЭЖ БАЙНА
Хайрын 4 мөрт шүлэг
2011 оны 03-р сарын 08, Нийтэлсэн xairiinburxan10.08.2014
Захидал /сургамжит өгүүллэг/
Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.
Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.
Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.
Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:
* Талханд явах 200₮
* Хог асгах 300₮
* Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.
“Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв.
Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000₮ -тэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа.

10.07.2014
Subscribe to:
Posts (Atom)