12.11.2014

    Уншигч та бүхэндээ нэгэн хайрын өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт хайр ямар агуу зүйл вэ? Үнэхээр л хайртай бол түүнийхээ төлөө юу ч хийхээс буцхааргүй сайхан сэтгэлт залуугийн тухай өгүүлэх болно. Амлалт гэдэг хоосон зүйл биш хэн нэгэнд амалсан бол түүндээ хүрэх хэрэгтэй шүү залуусаа доорхи өгүүлгийг уншаад хэн нэгэнд амлалт өгсөн бол энэ залуу шиг зоригтой байгаарай. Хайр дурлалд өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуу гээд бүх хамааралгүй зүйл юмаа. Ингээд та бүхэн өгүүллэгээ уншаарай нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ.
 
     Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.
 
     Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ.
Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.
Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ.
Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ...
   
      Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна.
 
     Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа.
 
      Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа.
Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!" гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.

Өглөө босох нь ямар ач холбогдолтой болохыг бүгдээрээ ойлгож мэддэг шүү дээ. Гэхдээ өглөө эрт босдог хүмүүс нь хэр олон байдгийн бол ? Ихэнх нь л ажилдаа явахаасаа өмнөхөн орноосоо босоод л шууд ажилруугаа гүйдэг болов уу. Тиймээс бүсгүйчүүдийнхээ дунд бяцхан хэлэлцүүлэг өрнүүлж дараах зөвөлгөөг бэлтгэлээ.  Ингээд эрт босох шилдэг аргын талаар бүсгүйчүүд ингэж зөвлөж байна

Y. Хишигбаяр

Яагаад ч сэрдэггүй хүмүүст зөвлөхөд өглөө ажилдаа явах цагааса 1.30 мин өмнө сэрүүлгээ тавьчих.  Тэгээд 15 мин зайтай 3 сэрүүлэг тавьчих тэгээд л яаж ч унтдаг хүн сэрдэг л юм

Г. Солонго

Эрт босох ч сайхан шүү. Амьдрал дээр хэрэгжүүлж яваа, одоогоор хамгийн шилдэг гэж үзэж байгаа аргаасаа хуваалцъя. Ажил дээрээ оройтох, амралтын өдөр ажиллана гэдэг муу ажилтны шинж гэж боддог. Ажлаа яг цагт нь бүтээлчээр хийгээд, эрт харих. Тэгээд хүнд хоол идэхгүй хөнгөн хооллоод 9 -10 гэхэд орондоо орж унтсан байх.
Өглөө 5-6 цаг гээд аяндаа сэрдэг болчихдог. Тэгээд л тухайн өдрийн, аль эсвэл тухайн 7 хоногийн ажлаа төлөвлөх, бас бус цаг зөндөө гарна. 9 цаг хүртэл мөн ч их юм амжуулна даа.
Шоудах бол оройтсоны хэрэггүй 12 цаг хүртэл суух хангалттай... Хагас сайнд ажиллавал бас зүгээр ээ. Харин бүтэн сайнд ямар ч ажил бодохгүй зүгээр л сайхан амрах хэрэгтэй. Нэг иймэрхүү л...

12.09.2014

https://www.facebook.com/photo.php?fbid=560013610795304&set=a.560013367461995.1073741841.100003600090978&type=1
https://www.facebook.com/721676671253086/photos/a.722947724459314.1073741831.721676671253086/742993045788115/?type=1